Хувийн зөвлөгөө, уриалга
UB Pet төслийн багийхны уриалга
Манай баг 3 гишүүнтэй гурвуулаа 10-р ангийн сурагчид байгаа юм. Тиймээс бидний хувьд энэ төсөл маш том хэцүү мэт санагдаж байсан. Гэхдээ бидний зорилго амьтдыг амьд амьтад гэдгийг бусдад мэдрүүлэх гэсэн маш том зорилго өмнөө тавьсан байсан учраас үүний төлөө заавал өөрсдийн дуу хоолойгоо хүргэхийг хүссэн. Ноход гэдэг бол хүмүүсийн найз гэж ярьдаг боловч өөрөөр харж явдаг хүмүүс зөндөө байдаг. Мөн янз бүрийн байдлаар маш олон эрсдэлтэй зүйлс амьтдад тохиолдож олноороо хохирдог. Тиймээс та нохой тэжээдэггүй байсан ч амьтай амьтдын төлөө тэднийг өөр нүдээр харж хамгаалах давалгаанд нэгдээсэй гэж хүсэж байна. Нас хамааралгүй бид хийж чадсан болохоор бусад хүмүүс ч бас хийж чадна гэж итгэж байна.
UB Shelter-ын уриалга
Бидний зүгээс амьтны эрхийн хуулийг залуучууд маань дэмжээ д өгөөсэй гэж маш их хүсэж байна. Монгол Улсад Амьтны эрхийн хууль биелэгдэн мөрдөгдвөл энэ олон үржлийн газар болон амьтныг тоглоом, мөнгө гэж хардаг олон хүмүүс байхгүй болох нь гарцаагүй. Амьтай болгон амьдрах эрхтэй.
UB Shelter байгууллагын үүсгэн байгуулагч "Ариунсанаа"-ын туршлага зөвлөгөө
Амьтан тэжээнэ, асарна гэдэг бол тэр амьтан таны орон зайд орж ирсэн өдрөөс эхлээд л танд асар их үүрэг хариуцлага ирж байна гэсэн үг. Миний хувьд хамгийн анх спанел үүлдрийн нохой тэжээж байсан. Энэ үүлдрийн нохдын онцлог нь их эрх дураараа, арчилгаа асаргаа их шаардагддаг ноход байдаг. Ер нь үүлдэр үүлдрээсээ амьтан бүр онцлогтой өөр өөр байдаг гэхдээ үүлдэргүй амьтад ч бас ямар төрлөөсөө хамаараад олон янз байдаг. Хэрвээ гөлөг байхаас нь тэжээж байгаа бол вакцин туулга хооллолт гээд маш их анхаарах хэрэгтэй. Өдөр шөнөгүй л хооллож эрхлүүлж гадаа гаргаж, хамт тоглож байнга арчилж байх хэрэгтэй. За тэгээд нохой гэдэг бол эзэндээ гэр бүлээсээ өөрцгүй ханддаг маш үнэнч амьтан юм шүү дээ.