top of page

Spay, заслага гэж юу вэ?

  • Spay заслагын хувьд юу юуг анхаарах хэрэгтэй вэ?

Спэй буюу үржил хязгаарлах мэс ажилбар болон заслага гэж юу вэ? Эм, эр нохойн нөхөн үржихүйн эрхтнийг нь авах мэс засал бөгөөд маш хөнгөн мэс ажилбар юм. Эм нохой 2кг - дээш жинтэй 3 сараас дээш болоход спэй хийж болдог бөгөөд эр нохойг төмсөг буух үе буюу 4 сараас дээш сартайд заслага хийж болдог.


Таны нохой спэй болон заслага хийлгэсний дараа мэс ажилбар хийлгэсэн эмнэлэг, эмчээс анхан шатны зөвлөгөөг заавал авах хэрэгтэй. Эм нохой эдгэтэл 10-14 хоног эр нохойн эдгэлт буюу хэвийн байдалд ороход 7-10 хоног л зарцуулагддаг. Мөн тухайн нохойноос хамаарна. Мэс ажилбарын дараа эм нохойн эмзэглэл 7 хоног, эр нохойн эмзэглэл 4 хоног үргэлжилдэг. Эмнэлгээс гэртээ ирсэн нохой эхний 3-5 хоног хөдөлгөөнийг хориглох бөгөөд өндөр зүйл рүү гарах, гүйлгэх зэргийг хязгаарлахад болно. Мөн цаг тухайд нь хоолыг маш сайн өгөх хэрэгтэй байдаг.


Эм нохойны ороо 6-10 сартайгаас жилд 2 удаа ордог. Орооны үед эрхтнээс цус гарч 20-21 хоног үргэлжилдэг. Эр нохой 5 сараас дээш 365 хоног ороонд бэлэн байдаг онцлогтой. Эм нохойг спэй хийлгэснээр ороо орохоо больж (цус гаралт) орооны үеийн хямрал багасаж, зугтах үйлдэл, эр нохой шавуулах, шаардлагагүй буюу хүсээгүй гөлөглөлтйиг бий болгох, гарсан гөлөгнүүдийг гаргаж хаях үйлдэлд хүргэх зэрэг асуудлууд бүрэн шийдэгдэнэ.


Эр нохой хөнгөлснөөр эм нохой дагаж зугтах, тэнэх үйлдэл бүрэн байхгүй болох, шаардлагагүй нийлэгт орж нийгэмд буюу гудамжны гэх нохойны тоо толгойг багасгахад өндөр үр ашиг өгдөг. Удаан хугацаанд эр, эм нохойг нийлүүлэгт оруулахгүй байх тохиолдолд хавдар тусах магадлал өндөр, физилогийн асуудал шийдэгдэхгүй удах тусам шаардлаггүй догшин авир нийгэмшилийн хүндрэл үүсэж байдаг.




  • Spay заслага яагаад хийлгэх хэрэгтэй вэ хийлгэсний дараа юу юуг анхаарах вэ?


Спей заслага нь бидний гудамжны золбин хэмээн нэрлэсэн нохойг буудахаас өөрөөр багасгах арга зам юм. Энэ нь элдэв хавдар өвчнөөс сэргийлдэг. Жишээ нь эм нохой олон төрснөөр хөхний булчирхай нь хавдаж хөхний хавдар болдог мөн савны хавдар аминд тулсан эрсдэлтэй олон өвчнөөс сэргийлэхэд тусална.


Хамгийн гол нь нохойг устгалд оруулж буудахад төлдөг тэр их мөнгөнөөс илүү бага мөн эрсдэлгүй замаар тэднийг хамгаалж чадах н спей хийлгэхийн ач тус юм. Хийлгэсний дараа дараа бид тухайн нохойн орчинг анхаарч дархлааг нь унагахгүй хоолыг нь сайн бэлдээд тайван стресдүүлэхгүй нөхцөлд байлгах хэрэгтэй мөн хийлгэсэн газрыг долоолгохгүй байх нь чухал долоосноор хавдаж шархлах идээлэх эрсдэлтэй.


Тиймээс нохойг гөлөг байхаас нь буюу аль болох бага байхад нь хийлгэвэл долоож гэмтээх нь бага байдаг учир илүү эрсдэлгүй. Тухайн нохой хэр дархлаа сайтайгаас хамааран эдгэх хугацаа өөрчлөгдөнө.


Эх сурвалж: UB shelter





Comments


Post: Blog2_Post
bottom of page