top of page

Анх нохойтой болоход ямар вакцин хийлгэх хэрэгтэй вэ?

Гөлөгийг төрснөөс нь хойш 4-6 долоо хоногтойд нь буюу 28 хоног дээр нь эхний вакцин "NORIVAC PUPPY DP"- г хийдэг. Үүнийг 28 хоногийн давтамжтайгаар 8-9 долоо хоногтойд нь NOBIVAC DHPPI, дахин 12 долоо хоногтойд нь нийтдээ 3 удаа үндсэн вакцин хийлгэснээр дархлаа 100 хувь тогтоно.

Ингээд жил бүр NOBIVAC DHPPI вакциныг хийлгэх шаардлагатай үүний дараа 3 сар хүрмэгц галзуугийн вакцин хийлгэдэг. Галзуугийн вакциныг 3 сартайд, 1 настайд, 3 настайд нь нийтдээ 3 удаа л хийлгэдэг.


  • Ямар ямар вакцин хийлгэх хэрэгтэй байдаг вэ?


Нохойн вакцинжуулалт нь таны нохойг олон аюултай, бүр үхэлд хүргэх өвчнөөс хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг бүх нохойд хийлгэхийг шаарддаг бөгөөд бусад олон тооны вакцинжуулалтууд байдаг эдгээр нь элдэв өвчнүүдээс урьдчилан сэргийлэхэд тусалдаг. Мөн нохойны үйлдвэрээс хамаардаг.( Америк, Солонгос г.м)


  • Зайлшгүй хийлгэх ёстой тарилга

Үүнд: Гударга (D-Distemper), элэгний хурц үрэвсэл(Н гепатит), Парвовирус Интерит (P-Parvovirus), Цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл (Pf- Parainfluenza), Булчирхайн хоруу (I-Adenovirus), Галзуу (R-Rabies) гэх мэт вакцинууд орно.

Эдгээр өвчний эсрэг вакциныг олон цэнэт вакцин гэж нэрлэдэг. Nobivav брендийн вакцинд Puppy DP буюу гөлөгний 2 өвчний эсрэг вакцин, DHPPI буюу 5 өвчний эсрэг вакцинууд байдаг.


ree

Comments


Post: Blog2_Post
bottom of page