Урьдчилан сэргийлэх вакциныг хийлгэхэд юу анхаарах хэрэгтэй вэ?
- SP04 TAS
- Apr 22, 2021
- 1 min read
Вакцин хийлгэхийн өмнө
Нохойн эрүүл мэндийг сайтар мэдэх хүн авч ирэх
Вакцин хийлгэхээс өмнө халууныг заавал шалгуулах
Нохойн паспортыг авч ирэх
(Паспортгүй бол нээлгэх / Дэвтэр нь нохойн эрүүл мэндийн талаар бүх зүйлийг тусгадаг учир эмчид үзлэг хийхэд дөхөм болдог. Мөн нийгмийн харилцаанд заавал шаардагддаг зүйл юм.)
Нэг өдрийн өмнө нохойгоо усанд оруулсан байх ба цэвэр байдлыг хангах
Хугацаа нь болоогүй байхад хугацаанаас нь өмнө авч ирэхгүй байх.
Вакцин хийлгэсний дараа
Вакцин хийлгэсний дараа нохойн идэвх суларч унжигардуу болох, хоолны дуршил муудах халуурах нь хэвийн үзэгдэл ба 1-2 хоног өмнөх шинж тэмдгийг үзүүлж болно. Хэрвээ түүнээс удаан хугацаагаар шинж тэмдэг үзэгдэх буюу хүндрэх тохиолдолд мэргэжлийн эмчид хандах.
Вакцин хийлгэснээс 3 хоногийн дотор усанд оруулахаас зайлсхийх.
Вакцин хийлгэснээс 14 хоногийн дараа нохойн бие махбодод эсрэг төрөгч үүсдэг бөгөөд вакцины дархлаа буюу үйлчилгээ эхэлж байна ойлгож болно. Ийм учраас эрт хийлгэх тусмаа эрт дархлаа тогтох учир NOBIVAC брэнд 28 хоногтойд хийх PUPPY DP буюу нярайн вакциныг санал болгодог. Гэвч 28 хоногтойд хийлгэхэд 14 хоногийн дараагаас дархлаа идэвхжих учир тэр хугацаанд ариун цэвэр, эрүүл ахуй, хоол тэжээл, хайр халамжаар дутаахгүй байх.
Давтан тарилгыг цаг тухайд нь эмнэлгээс сануулсан хугацаанд нь очиж хийлгэх шаардлагатай ба давтан тарилга хоцроосноос эхний хийсэн вакцин үйлчилгээгүй болдог учир хариуцлагатайгаар давтан тунг хийлгэх. Дараагийн вакцин хийлгэх өдрийг гар утас эсвэл хуанли дээр сануулах.
Вакцин хийлгэсний дараах гаж нөлөө гэж юу вэ?
Вакцин нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга бөгөөд анагаах ухааны хамгийн боловсронгуй дэвшилт мөн. Гэвч амьтан болгоны дархлаа буюу эсэргүүцэл өөр байдгаас 100 амьтнаа 1 амьтанд гаж нөлөө үзүүлж болох юм. Гэхдээ вакцины үр дүн ба урьдчилан сэргийлэх ид шидийг бодоход энэ цөөн тохиолдлын гаж нөлөө юу ч биш бөгөөд вакцин хийлгэх нь маш чухал.

Comments