top of page

Нохойдоо илгээсэн хайрын захиа

Нохойдоо илгээсэн хайрын захиа

Келли Хармон | 2017 оны 1-р сарын 11

Түүний түүхийг /Келли Хармоны нохой/ ихэвчлэн хүнд хэцүү цаг үед эргэж харж дурсдаг юм, яагаад гэвэл түүний түүх гэрийн тэжээвэр амьтан бүрт гэр бүл үнэхээр байдаг гэдгийг маш ихээр бидэнд сануулдаг.

Шилдэг найзууд / Нью Йоркийн амьтан үрчлэлтийн хөтөлбөр / -д ороход тэд түүнийг Минни гэж дууддаг байв. Тэр асрахад хэцүү нохой байсан. Тэрээр эрэгтэй хүнтэй тааралдаж эсвэл харах бүртээ хамгийн чангаар хуцаж үзүүлдэг байсан. Маш олон сарыг түүнд зориулж сургалт, тэвчээр, дэмжлэг, хайрыг өгсний эцэст түүний амьдралыг өөрчилсөн томоохон өдөр ирсэн. Энэ бол түүнийг хоёр хос үрчилж авсан өдөр байсан юм. Тэр эцэст нь өөрийн айдсаа даван туулж шинэ амьдрал, шинэ байшингийн хаалгаар ороход бэлэн болсон. Энэ гайхалтай үйл явдал нь 2016 оны 6-р сард болсон юм.

“Келли Хармон” байна та бүхэнд нохойнхоо талаар хуваалцах гэсэн юм.

"Би нохой маань хэрхэн аж төрж буйг харуулах гэж бүх баярын үеэр та бүхэн/ Шилдэг найзууд-Нью Йоркийн амьтан үрчлэлтийн хөтөлбөр /-рүү захидал бичье гэж бодох юм даан ч чадахгүй явсаар өдийг хүргэлээ. Гэхдээ 1-р сарын эхээр маш их завтай болсон тул одоо бичиж байна! Мэри Тодд/гэрийн тэжээвэр нохойнх нь нэр/ хэр их цаг хугацааг бидэнтэй сайхан өнгөрөө сөнг үзүүлэхийн тулд түүнтэй авахуулсан хэдэн зургуудыг залуус та нарт илгээе гэж бодлоо. Бид одоо ч хүртэл түүнийг үрчилсэн гэдэгтээ итгэхгүй байна. Түүнийг долоохон сарын турш тэжээсэн байна! Гэрт минь байсан анхны, мөчүүдээс л авахуулаад тэр манай гэр бүлийн гишүүн болох нь тодорхойг бид мэдсэн.

"Та нарт Мэри Тоддын хамгийн өхөөрдөм гарсан зургийг харуулъя. Тэр манай хөршүүдийн дунд маш алдартай гээд боддоо.Түүнтэй явж байх үед хүмүүс түүнийг ямар хөөрхөн юм бэ гэж дандаа хэлдэг. Түүнийг бусад хүмүүс харчихаaд өхөөрдөлгүйгээр хажуугаар нь зөрж алхах нь ховор. Тэд ихэвчлэн Мэриг харчихаад “Нохой чинь нүдээ будчихсан юм шиг хөөрхөн юм аа гэж хэлдэг”.


"Бид хүмүүстэй танилцаад тэднийг тэврээд үнсээд байвал Мэри Тодд шууд л сүүлээ даллаж, өөрийгөө танилцуулж их найрсаг болдог гэдгийг нь анзаарсан.

Тэр гэдсээ илүүлэх маш дуртай ба боломж олдох болгонд бидэн дээр гарж суугаад гэдсээ илүүлэхийг гуйдаг. Бид Мэри Тоддод ямар их хайртай гэдгээ хэрхэн илэрхийлэхээ ч мэдэхгүй байна. Одоо Мэри Тодд маань маш том зүрх сэтгэлтэй, өхөөрдөм охин болсон шүү .

"Энэ охиныг аварч, түүнийг сургаж, үрчлэгдэх хүртэл нь асарч хамгаалж байсанд чинь чин сэтгэлээсээ талархсанаа илэрхийлье. Түүнийг асарч, эмчлэхэд маш их саад бэрхшээл тулгарч байсныг бид мэднэ. Мэри маань эрүүл болох хүртлээ түүнийг биднийг хүлээж байсан гэдэгт бид үнэхээр итгэж байгаа.Тэрээр одоо бидний гэр бүлийн гишүүн болсон тул түүнийг маш аз жаргалтай байлгахын тулд чадах бүхнээ хийх болно гэдгээ амлая”.

"Та бүхэнд маш их баярлалаа”,

Люк, Натан болон хатагтай Мэри Тодд Линкольн нараас.

Эх сурвалж: https://bestfriends.org/

Comments


Post: Blog2_Post
bottom of page