Харви хар салхи баатруудыг гэрийн тэжээвэр амьтдын төлөө цуглуулдаг.
- SP04 TAS
- Apr 27, 2021
- 2 min read

Келли Хармон | 2017 оны 9-р сарын 10
Байгалийн олон гамшиг ар араасаа гарч сүйрч байгаа тул маш олон газрын агентлагууд нэгдэж тусламж дэмжлэг үзүүлж байна. Үндэсний Харуул, АНУ-ын Хууль зүйн яам, ATF, АНУ-ын Маршал-ийн алба болон олон тооны гал унтраах ангиудын ажилчдыг хэрэгцээтэй газруудад байрлуулдаг.
Хьюстоны бүс газруудын хэрэгцээтэй хүмүүст туслах "ажил" -ынхаа ээлжүүдийн хооронд дүрэмт хувцастай эрэгтэй, эмэгтэй хүмүүс нохой салхилуулан, Харви хар салхины улмаас нүүлгэн шилжүүлсэн гэрийн тэжээвэр амьтдыг асрахад шаардлагатай газарт тусалдаг байна. Тэднийг олж танихад хялбар байдаг, тэд ихэвчлэн янз бүрийн агентлагийн тэмдэг, лого зүүсэн байдаг ч үүний хажуугаар хамгийн чухал тэмдэг болох: Амьтанд дуртай хүн тэмдгийн зүүн харагддаг.
"Харви" хар салхи дууссаны дараа “Best Friends”-ийг удирдан чиглүүлж байгаа Холли Сиземор "Бид сайн дурын ажилтнууддаа талархаж байна." "Мөн холбооны, муж, орон нутгийн агентлагуудын хүмүүс зав чөлөөгөөрөө туслахаар энд зогсож байгааг харах нь гайхалтай байсан шүү хэмээн магтан дуулсан.
Маш олон хүсэл тэмүүлэлтэй хүмүүс нэгдэж байна
"Дүрэмт хувцас өмссөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хийж буй гайхалтай зүйл бол тэд шаардлагатай бүх зүйлийг ямар ч цаг үед хийхэд бэлэн байгаа явдал юм" гэж Холли хэлэв. "Тэд ихэвчлэн хүнд хэцүү ажил хийж дуусчхаад бага зэрэг ядарсан байдалтай ирдэг ч тэд амьтдын төлөө нэг цаг илүү зарцуулж явахдаа баярлаж хамаг уйтгар гунигаа ардаа тээдэг."
Майкл/амьтдад туслахыг хүссэн сайн дурын ажилтан/ арав орчим хоног ажиллсны дараа гэртээ харих ёстой байсан ч Харви хар салхины дараа нохойнд туслах цаг хугацаагаа мартахгүй. “Би гамшгийн дараа хүмүүсийг үргэлж бодож санаа зовдог. Амьтад ч гэсэн тусламж хэрэгтэй байна гэж миний толгойд орж байсангүй одооноос эххэлж сайн тусалж байна "гэж тэр хэлсэн.
Майкл “Би энд байгаа бүх хүмүүсээс маш их хүсэл тэмүүллийг харж байна. Энэ бүхний төлөөх хүсэл тэмүүлэл надад таалагддаг. Гар, өвдөг дээрээ зогсож амьтдын тарьсан хогийг цэвэрлэж байгаа хүмүүсийг зогсолтгүй явж байхыг би харж байна. Тэд үүнийг хийхдээ баяртай байна. Миний сэтгэл маш их хөдөлж байна" гэж хэлсэн нь Best Friends”-ийг удирдан чиглүүлж байгаа Холли Сиземорт таалагдаж урам аван сайн дурын ажилтан авж ажлуулахдаа санаа зовхоо болино гэж боджээ. Эх сурвалж- https://bestfriends.org/
Comments