Эрсдэл дундах ноход
- SP04 TAS
- Apr 22, 2021
- 2 min read

Пикассо болон Пабло гэх хоёр нохой нь өмнө нь хамгаалах газрын аллагын жагсаалтад орсон ах, дүү ноход байсан юм. Гэтэл тэдэнд тусламжийн гараа хүргэсэн хүмүүсийн ачаар тэдний амьдрал өөрчлөгдсөн юм. Тэдгээр хүмүүс бол Luvable Dog Rescue гэх байгууллага бөгөөд олон олон нохдын амийг аварч тусламжаа хүргэжээ.
Liesl Wilhardt гэх хүн нь Luvable Dog Rescue газрын захирал бөгөөд тэднийг авраад зогсохгүй сайн хүмүүст үрчлэгдэх хүртэл нь тусгай газар байлгаж аварч өгсөн аж.
Liesl нь тухайн үед 10 сартай хоёр бяцхан гөлөгийг эзэн нь зарж, борлуулах боломжгүй болсон учраас тэднийг асрамжийн газар авч ирсэн талаар сонссон бөгөөд ердөө богинохон хөлтэй гэдэг шалтгааныхаа улмаас үхэх болсон байв.
Яг тэр үед нь Liesl тэдний талаар сонсож туслахаар болсон бөгөөд тэр хоёр нохой төрсөн цагаасаа эхлэн хамтдаа өссөн учраас хоёуланг нь аврахаар шийдсэн гэдгээ хэлжээ.
Сошиал дээр алдартай болсон нь
Ноход аврагдсаныхаа дараагаар Luvable Dog Rescue дээр ирсэн бөгөөд бусад өөр ноходтой хамт амьдарч эхэлсэн аж.
"Тэд хоёулаа маш гайхалтай, хайр хүрэм, үнэнч ноход" гэж Liesl хэлдэг байсан бөгөөд бүгд тэдэнтэй байхдаа дуртай байгаагаа илэрхийлдэг байжээ. Хэдийгээр Пикассо, Пабло хоёр хоёулаа эрүү саруул боловч Пикассогийн эрүү нь мушгирснаас болж эрүү шүдний мэс засалд орохоос өөр аргагүй байдалд хүрчээ.

Энэ бүх зүйлсийг Liesl Luvable Dog Rescue-ын сошиал хаяг дээр нийтэлж хүмүүст тэдний тухай харуулж эхэлсэн бөгөөд тэр өдрөөс хойш ноход алдартай болж тэднийг үрчилж авах сонирхолтой маш олон хүмүүст хандаж эхэлсэн юм.
Хэрвээ тэднийг аврах хүсэлтэй ганцхан л хүн байгаагүй бол тэд одоо амьд байхгүй байх байсан. Харин одоо тэд аз жаргалтай сайхан амьдарч байгаа бөгөөд гайхалтай хүмүүстэй учирч чадсан юм.
Энэ түүх бол тэдний төлөө ганцхан л хүн байхад бүхэл бүтэн хоёр амь аврагдаж чадсан талаар өгүүлж байгаа бөгөөд тэдгээр өөр бусад нохдыг аварч чадах хүн нь та ч байж болох юм шүү.
Эх сурвалж: Picasso and Paulo

Comments