Нохойгоо арчилхад таньд юу юу хэрэгтэй вэ?
- SP04 TAS
- Apr 22, 2021
- 2 min read
Нохойтой болох нь маш хөгжилтэй бөгөөд маш их үр өгөөжтэй байдаг хэдий ч үүнийгээ дагаад маш их хариуцлага дагаж ирдэг. Бүх нохойг арчлах нэг ч төгс арга байхгүй, гэхдээ таньд эдгээр бяцхан зөвлөгөөнүүд нохойг тань илүү аз жаргалтай болгоход багахан ч гэсэн тусална.
1. Нохойндоо сайн ус өгөх.
Нохой нь хүнээс илүү шингэний дутагдалд өртөх эрсдэлтэй тул сайн ус өгөх хэрэгтэй. Тэгэхдээ хэтрүүлж болохгүй.
2. Нохойгоо чанартай хоол хүнсээр тэжээх
Нохойгоо чанартай хоол хүнсээр тэжээснээр ямар нэгэн өвчинөөс сэргийлж, нохойны жинг хэвийн байлгахад,. хоол шингээлт болон бүтэн нойртой унтахад сайнаар нөлөөлдөг.
3. Нохойгоо амьтны эмнэлэгт үзүүлж байх.
Ихэнх хүмүүс нохойгоо өвдсөн үед л эмнэлэгт үзүүлдэг. Үүний оронд сар болгон амьтны эмнэлэгт үзүүлж байх ёстой. Ингэснээр ямар нэгэн өвчин тусахаас сэргийлэх юм.Сайн, дасгал хөдөлгөөн хийлгэх
4. Сайн дасгал хөдөлгөөн хийлгэх.
Нохой сайн дасгал хөдөлгөөн хийснээр тэдний амьдралыг буюу насжилтыг уртасгахад тусалж, таргалах эрсдлийг бууруулж нохойг илүү идэвхтэй байлгадаг.
5. Нохойтойгоо сайн ярилцах .
Нохой бол нийгмийн амьтан бөгөөд тэд эзэнтэйгээ харьцах хэрэгтэй. Чанартай цаг хугацааг нохойтойгоо танилцаж ярьж өнгөрүүлснээр, түүнд тулгарч болзошгүй зарим хэрэгцээ шаардлагыг ойлгоход туслаж үүнээс гадна үүсэж болзошгүй өвчний анхны шинж тэмдгийг таних чадварыг дээшлүүлэхэд тусална.
6. Энгийн тушаалуудыг дагаж мөрдөхийг нохойндоо сургах.
Гөлөг, нохойндоо ойр зуурын тушаалуудыг заах нь маш их тустай байх болно/суу, үсэр, эргэ гэх мэт/ . Таны нохой үндсэн ба шаардлагатай тушаалуудыг сайн дагаж мөрдөх тусам таны нохой аюулгүй, урт удаан наслах магадлал ихсэх болно.
7. Шүд болон амны хөндийн арчилгаа маш чухал.
Олон үүлдрийн ноход буйлны үрэвсэлд нэрвэгддэг бөгөөд энэ нь маш ноцтой хүнд үр дагаварт хүргэж болзошгүй юм. Энэ нөхцлөөс үүссэн халдвар нь шүд унахад хүргэдэг бөгөөд ихэвчлэн зүрхний хавхлаг зэрэг үндсэн эрхтнүүдэд халдвар үүсгэдэг. Тиймээс нохойндоо таарсан шүдний сойзыг авж сайн цэвэрлэх ёстой.
Та эдгээр хялбар зөвлөгөөнүүдийг даган нохойндоо эрүүл аюулгүй орчинг бүрдүүлээрэй.
Эх сурвалж: https://iditarod.com

コメント