Нохойны хоолны хувьд яах вэ? Хоолыг нь яаж сонгох вэ?
- SP04 TAS
- Apr 22, 2021
- 2 min read
Нохойгоо эрүүл өсгөхийн тулд нохойндоо зөв эрүүл хоол хүнсийг өгөх хэрэгтэй. Тэгэхээр уг нийтлэлээрээ та бүхэнд нохойны идэж болдог болон идэж болдоггүй хүнснүүдийн талаар мэдээлэл өгөх болно.
Нохойны идэж болох хүнснүүд:
1. Лууван
Лууван бол нохойнд өгж болох эрүүл хоол хүнснүүдийн нэг юм. Лууванг зажлах нь шүдний эрүүл мэндэд тустай. Лууван нь А аминдэмийн сайн эх үүсвэр бөгөөд нохойн дархлаа, арьс, арьсанд тустай. Гэсэн хэдий ч А аминдэмийг хэтрүүлэн хэрэглэх нь хортой тул нохойнд лууванг бага хэмжээгээр хооллоорой.
2. Алим
Алим нь нохойнд олон чухал амин дэмийг өгдөг./ А болон С витаминаар баялаг/
Алим нь эслэгийн сайн эх үүсвэр бөгөөд энэ нь нохойны хоол боловсруулах чадварыг зохицуулахад тусалдаг. Тэгэхдээ нохойгоо ялзарсан алим идэхээс сэргийлээрэй учир нь ялзарсан алим нохойг архины хордлогод оруулахад хүргэдэг.
3. Тахиа
Жирийн, чанасан ямар ч амтлагчгүй тахианы махыг нохойнд өгөхөд ямар нэгэн аюул байхгүй.
4. Гахайн мах
Амтлагчгүй чанаж болгосон гахайн мах нь нохой идэхэд аюулгүй байдаг. Гэсэн хэдий ч өөхний өндөр агууламж нь нохойнд шингээхэд хэцүү тул үрэвсэл, нойр булчирхайн үрэвслийг үүсгэдэг тул гахайн махны жижиг хэсгийг л идэх хэрэгтэй
5. Нэрс
Нэрс нь нохойнд идэхэд аюулгүй бөгөөд харин ч эслэг, антиоксидант, фитохимийн эх үүсвэр болдог тул нохойн эрүүл мэндэд олон талын ач тустай.
Нохойнд хор хөнөөл учруулж болох хүнснүүд:
1. Авокадо
Авокадо нь персин хэмээх бодис агуулдаг бөгөөд нохойд хортой бөгөөд бөөлжих, суулгах шалтгаан болдог.
2. Интоор
Интоор жимсны ясанд хортой цианид гэх бодис байдаг. Тэгэхээр нохой санаандгүй байдлаар залгисан тохиолдолд гэдэс боогдох аюултай.
3. Шоколад, кофе
Шоколад, кофе эсвэл кофеин агуулсан зүйлийг нохойд хэзээ ч бүү өг.
Эдгээр бүтээгдэхүүн нь метилкантанин хэмээх химийн бодис агуулдаг бөгөөд нохойд маш их хортой байдаг. Уг химийн бодисыг залгисан тохиолдолд бөөлжих, зүрхний цохилт хэвийн бус болох, таталт өгөх, заримдаа үхэлд хүргэх гэсэн сөрөг дагавруудыг гаргаж болзошгүй юм.
4. Үзэм ба усан үзэм
Усан үзэм, үзэм, үхрийн нүд гэх эдгээр жимснүүд бүгд нохойнд маш хортой байдаг. Бага хэмжээгээр ч гэсэн идэхэд бөөрний дутагдалд хүргэж, зарим тохиолдолд үхэлд хүргэж болзошгүй юм.
5. Цитрус жимсний төрлүүд
Жүрж, нимбэг зэрэг цитрус төрлийн ургамлуудын үр жимс нь нимбэгийн хүчил агуулдаг. Зарим нохойнуудад хальсалж авсан жимсийг бага хэмжээгээр идэх нь зүгээр байдаг ч ихэнхи нохойнд томиромжгүй байдаг ба гэдэс хямрахад хүргэдэг.
Бас маш их хэмжээгээр нимбэгийн хүчил идснээр мэдрэлийн системийн хямралд өртүүлэхэд хүргэдэг.
Тэгэхээр та дараа нь нохойндоо хүнс авахдаа сайн бодож худалдагч болон эмч нараас зөвлөгөө авч худалдан авалт хийж байгаарай.
Эх сурвалж: https://www.medicalnewstoday.com

Comentarios