Нохойтойгоо хамтдаа хийж болох хөгжилтэй зүйлс
- SP04 TAS
- Apr 22, 2021
- 1 min read
1. “Doga” буюу нохойны иог хийж үзээрэй. Нохойндоо иог яаж хийхийг зааж өгч өөрөө ч бас давхар иог хийх боломжийг бүрдүүлдэг дасгал бөгөөд цагийг хөгжилтэй өнгөрүүлж болох хамгийн хөөрхөн санаа шүү.
Doga хийх заавар бичлэг эндээс үзээрэй.
2. Нохойгоо хэр өндөр үсэрч чадахыг сорьж үзээрэй. Энэ нь ерөнхийдөө доорх зураг дээрх шиг хаалт тавиад нохойгоо үсрүүлэн давах болгонд нь хэмжүүрээ дээш өргөж өндөрсгөн турших сорилт юм.

3. Нохойдоо хэрхэн бүжиглэхийг зааж өгөөрэй. Бага зэрэг хичээл зүтгэл аль алинаас тань гарах боловч маш хөгжилтэй байна гэж найдъя. Бодоод үзье л дээ ямар нэг бүжиг баяр дээр нохойтойгоо явж байлаа гэж бодоход та ганцаараа биш нохойтойгоо хамт бүжиглэнэ гээд л төсөөлөөд үз. Сонирхолтой биш гэж үү.
Бүжиг сурах бичлэг эндээс үзээрэй.
4. Хамгийн сүүлийн хөгжилдөх арга бол нохойтойгоо хамтдаа ууланд алхах. Энэ нь таний биед ч бас маш сайнаар нөлөөлөх учир хамтдаа алхвал зугаатай биш гэж үү?

コメント