top of page

Нохойтойгоо хамт дасгал хийж болох уу?

Яагаад болохгүй гэж? Мэдээж та нохойтойгоо хамтдаа дасгал хийж болно. Ерөнхийдөө бол нохой дасгал хамтдаа хийж болох хамгийн сайн хамтрагч юм шүү дээ. Тэгэхээр ямар ямар дасгал хийх боломжтойг хамтдаа харцгаая.

  1. Энэ танд жоохон сонин санагдаж магадгүй ч та нохойтойгоо хамт иог хийх боломжтой. Энэ нохойны иогийг “Doggy” гэж ч нэрлэх нь бий.

Энд дарж бичлэгийг нь үзээрэй: Нохойны иог

  1. Теннис тоглох- Мэдээж хоёулаа тоглох боломжгүй ч аль алинд чинь хөгжилтэй байх дасгал бол теннис юм. Тэгэхээр та бөмбөгөө цохиж эргүүлээд нохойгоороо бөмбөгөө авч ирүүлэх байдлаар тоглож болно.

Теннис хэрхэн тоглох талаар видеог эндээс үзээрэй.

  1. Хэрвээ та гэрээсээ гарах боломжгүй байгаа бол гэртээ нохойтойгоо дасгал хийх ч боломжтой бөгөөд ердөө 10 минут зарцуулагдах өглөөний дасгал юм.

Өглөөний дасгалын бичлэгийг эндээс үзээрэй.

  1. Шатаар гүйх- Гэртэй байгаа үед бас л хамгийн тохиромжтой дасгалуудын нэг. Ерөнхийдөө энэ дасгал бол нохойтойгоо хамт шатаар дээш доош гүйх бөгөөд маш сайн нөлөө үзүүлдэг дасгал юм шүү.

Дасгалын заавар бичлэг эндээс үзээрэй.

Эдгээр дасгалуудыг нохойтойгоо хамт хийж үзээрэй. Үнэхээр хөгжилтэй бас үр бүтээлтэй байна гэдэгт найдаж байна.








Comentários


Post: Blog2_Post
bottom of page