top of page

Нохойд витамин хэрэгтэй байдаг уу?

Нохойд витамин хэрэгтэй гэж үү? Яагаад хэрэгтэй байдаг юм бэ? Заавал хэрэгтэй юу?

Эдгээр асуултын хариултуудыг олцгооё!


  • Нохойд витамины нэмэлт хэрэгтэй юу?

Нохой өөрт хэрэгтэй амин дэмээ хоолноосоо авах боломжтой. Гэхдээ гөлөг, том нохой, хөгшин нохой бүр өөр өөр хоол хүнс хэрэглэдэг болохоор түүнд агуулагдах амин дэмүүд нь ч бас өөр байдаг. Тиймээс зарим хоол хүнснээсээ авч чадахгүй бэлдмэлүүдийг нэмэлт витаминаар дамжуулан авах хэрэгтэй байдаг.


  • Хэрхэн нохойдоо хэрэгтэй гэдгийг мэдэх вэ?

Нохойдоо витамин хэрэгтэй гэж бодож байвал хамгийн түрүүнд малын эмчээс зөьлөгөө авч яг аль төрлийн витамин хэрэгтэй хэрхэн дэмжих зэргийг мэдэх хэрэгтэй. Шууд витамин авч өгөх нь эрсдэлтэй учир мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах хэрэгтэй шүү.

  • Ямар витамин өгөх вэ?

Хүний биед хэрэгтэй байдаг амин дэм нь ихэвчлэн нохойд зориулагдсан витаминаас өөр өөр агууламжтай байдаг бөгөөд нохойд хортой нэмэлт бодис агуулдаг. Тэгэхээр мал эмнэлгийн амин дэмийн нэмэлт тэжээл эсвэл нохойд тусгайлан зориулж хийсэн бэлдмэл нохойдоо өгөх хэрэгтэй.

Ерөнхийдөө нохойд хэрэгтэй нэмэлт бэлдмэлүүд гэвэл:

  • Vitamin A

  • B vitamin (vitamin B-6, vitamin B-12)

  • Vitamin C

  • Vitamin D

  • Vitamin E

  • Vitamin K

  • Choline зэрэг бөгөөд витамин бүрийн ашиг тустай танилцацгаая.


1. Витамин А нь нохойнд ямар тустай вэ?

Витамин А нь өсөлтөд сайн бөгөөд уургийн хөгжил, дархлаа, эсийн үйл ажиллагааг маш сайн дэмжиж өгдөг. Түүнчлэн витамин А нь нохойны нүдэнд маш сайн бөгөөд харааг дэмжиж өгдөг.

2. Витамин B нь ямар нөлөө үзүүлдэг вэ?

B витаминд агуулагдах тиамин нь энерги болон нүүрс усны солилцоог зохицуулахад тусалдаг мэдрэлийн эдэд ионы сувгийг идэвхжүүлдэг бөгөөд нохойны эрүүл мэндэд маш чухал амин дэм юм.



В6 витамин нь глюкоз үүсгэх, цусны улаан эс ба мэдрэлийн системийн үйл ажиллагаа, дааврын зохицуулалт, дархлааны хариу урвал, ниацины нийлэгжилт, генийн идэвхжлийг хариуцдаг.



3. С Витамин

Витамин С нь биед хор хөнөөл учруулж болзошгүй нэгдлүүдийг устгаж, үрэвслийг багасгаж, хөгшрөлтийг бууруулахад тусалдаг. Нохой нь С амин дэмийг элэг дотроо өөрсдөө нэгтгэж чаддаг боловч зарим тохиолдолд нэмэлт тэжээл өгөх нь эрүүл мэндэд тустай байдаг.


4. Д Витамин

Д аминдэм нь ясны эрүүл өсөлтөд фосфор, кальци зэрэг эрдэс бодисыг тэнцвэржүүлж байдаг. Энэ витамингүйгээр нохой зөв хөгжиж чадахгүй эсвэл булчин, ясны эрүүл байдлыг хангаж чадахгүй.


5. Е Витамин

Е витамин нь эсийн үйл ажиллагаа, өөх тосны солилцоонд зайлшгүй шаардлагатай байдаг.


6. К витамин

Витамин К нь нохойн цусыг өтгөрүүлэх чадварыг идэвхжүүлдэг өөх тосонд уусдаг витамин юм.


7. Холин

Холин бол фосфолипид эсийн мембраны зайлшгүй бүрэлдэхүүн хэсэг. Энэ нь тархи, элэгний эрүүл үйл ажиллагааг дэмждэг.

Эх сурвалж: American Kennel Club




1 Comment


Anu•_•
Anu•_•
May 03, 2021

Ystoi zuv goy medeelel baina.

Like
Post: Blog2_Post
bottom of page